• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 81 дүгээр тушаалаар баталсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна. Зөвлөн туслах ажлын хэсэг нь төрийн байгууллагуудын Төрийн албаны тухай хууль тогтоомж, шинэтгэлийн бодлогын хэрэгжилттэй танилцаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг олон нийтэд сурталчлах, төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах, Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим систем дэх мэдээллийн бүрдүүлэлт, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хяналт хийх, мэдээллийн арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй ажиллаж байна. Удирдамжийн дагуу ажлын хэсэг аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон салбар зөвлөлийн гишүүдтэй уулзан цаг үеийн мэдээлэл, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Үүний дараа ажлын хэсгийн дарга, ТАЗ-ийн гишүүн Д.Баатарсайхан "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль", "Сонгон шалгаруулалтын журам" сэдвээр аймаг, сумын 160 гаруй албан хаагчид сургалт хийж, санал бодлыг сонслоо. Сургалтад аймгийн төвийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид танхимаар, сумын албан хаагчид цахимаар оролцлоо.
2023-06-19 18:00:00