• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЖАРГАЛАНТ СУМЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 31190 ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙСЭН БАЙНА

Жаргалант сум нь газар тариалангийн томоохон бүс нутаг бөгөөд улсын хэмжээнд төмсний 60%-ийг дангаараа үйлдвэрлэдэг юм. Хаврын тариалалтаар үр тариа 13433 га, төмс 9979 га, хүнсний ногоо 327 га, ногоон тэжээл 3710 га, тосны ургамал 3711 га, эмийн ургамал 30 га нийт 31190 га талбайд тариалалт хийсэн байна. Энэ жилийн хувьд бороо хур элбэг газрын чийг, гарц сайн байгаа тул ургацын болц цаг хугацаандаа боловсорч байгаа талаар Сумын Засаг дарга мэдээллээ. Коронавируст цар тахалтай холбогдуулан газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжээ дэмжих зорилгоор Аймгийн Засаг даргаас хаврын тариалалтын үеэр газар тариалан бүхий сумдын 16 иргэн, аж ахуй нэгжид Улаан буудайн үрийн 150 сая төгрөгийн зээл олгосон ба Жаргалант сумаас 2 иргэн, 2 аж ахуй нэгж хамрагдсан байна. Мөн 6 сумын 23 иргэн, аж ахуй нэгжид 40 сая төгрөгийн үнэ бүхий 8 тонн төл сонгино олгожээ.

2021-07-28 09:44:23