• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"АХМАДЫН СПОРТЫН НААДАМ"-ЫГ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Ахмадын спортын наадам”-ыг “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Эерэг хандлага-Эрүүл нийгэм" уриатай зохион байгуулж, нийт 27 сумын 420 гаруй ахмад тамирчид софт волейбол, ширээний теннис, дартс, граунд гольф, нийтийн цэнгээнт бүжгийн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа тодруулна. Спортын наадмын нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг дарга ийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Монголын ахмадын холбооны дарга Ц.Сүхбаатар, аймгийн Ахмадын хорооны дарга Р.Лхагва, Биеийн тамир спортын газрын дарга Д.Алтанхуяг, аймгийн Ахмад мастеруудын холбооны тэргүүн Га.Лхагвасүрэн нар оролцлоо. Аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшил, хойч үе, ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, Төв сайхан нутгийнхаа хөгжлийн түүхийг Хөдөлмөрөөрөө бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье.

 

2023-06-19 17:00:00