• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Төв аймгийн боловсролын салбарын чанар, үзүүлэлтийг сайжруулах багш, сурагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ЭЕШ-т үр дүнтэй бэлтгэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ЗДТГ, БШУГ-тай хамтран 3 дахь жилдээ уламжлал болгон "Амжилтын хөтөч" со
Уг сорилгод аймгийн хэмжээнд 20 сургуулийн 12-р ангийн сурагчид оролцож, 10 судлагдахуун тус бүрээр хамгийн өндөр оноо авсан 10 сурагч болон бэлтгэсэн шавь нар нь өндөр үзүүлэлттэй дүгнэгдсэн 10 багшийг шалгарууллаа. Сорилгод амжилттай оролцсон сурагчид: - Монгол хэл, бичиг, уран зохиол-Алтанбулаг сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Г.Мөнхжин - Англи хэл-Хүмүүн ЦС-ийн 12а ангийн сурагч Г.Түмэн-Амгалан - Орос хэл-Хүмүүн ЦС-ийн 12б ангийн сурагч Н.Маралгоо - Математик-Хүмүүн ЦС-ийн 12в ангийн сурагч Э.Дөлгөөн - Физик-Батсүмбэр сумын ЕБС-ийн сурагч Д.Балжинням - Хими-Хүмүүн ЦС-ийн 12е ангийн сурагч Д.Цэвэлмаа - Биологи-Хүмүүн ЦС-ийн 12е ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ - Газарзүй-Заамар сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Б.Азжаргал - Түүх-Алтанбулаг сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Г.Түвшинбаяр - Нийгмийн ухаан-Зуунмод сумын 4-р сургуулийн 12-р ангийн сурагч н.Хандмаа Бэлтгэсэн шавь нар нь хамгийн өндөр үзүүлэлттэй дүгнэгдсэн багш нар: - Монгол хэл, бичиг, уран зохиол-Алтанбулаг сумын ЕБС-ийн багш А.Алтансоёмбо - Англи хэл-Хүмүүн ЦС-ийн багш Ц.Наранчимэг - Орос хэл-Баянчандмань сумын ЕБС-ийн багш Б.Туяацэцэг - Математик-Заамар сумын ЕБС-ийн багш Б.Базарваань - Физик-Хүмүүн ЦС-ийн багш Р.Эрдэнэцэцэг - Хими-Хүмүүн ЦС-ийн багш Б.Бадамгарав - Биологи-Хүмүүн ЦС-ийн багш У.Улаанаа - Газар зүй-Хүмүүн ЦС-ийн багш Н.Нанзайбаатар - Түүх-Алтанбулаг сумын ЕБС-ийн багш С.Балдангомбо - Нийгмийн ухаан-Хүмүүн ЦС-ийн багш Б.Жавзандулам нар тус тус шалгарлаа. Англи хэлний судлагдахуунаар тэргүүлсэн Хүмүүн ЦС-ийн 12а ангийн сурагч Г.Түмэн-Амгалан нь IELTS-ийн 7.5 оноо, олон улсын SAT-ийн шалгалтад 1380 оноогоор тэнцэж, сэргээгдэх эрчим хүчний инженерийн чиглэлээр дэлхийд 2-рт эрэмбэлэгддэг Финланд улсын LUT University -д “Сэргээгдэх эрчим хүчний инженер” мэргэжлээр сургуулийн 100%-ийн тэтгэлгээр, Орос хэлний судлагдахуунаар тэргүүлсэн Хүмүүн ЦС-ийн 12б ангийн сурагч Н.Маралгоо нь Орос хэлний аймгуудын бүсийн олимпиадад тэргүүн байр эзэлж, ОХУ-ын их дээд сургуульд 100% тэтгэлгээр тус тус суралцах бахархам амжилтын эзэд болсон байна. "Амжилтын хөтөч" сорилгод оролцсон аймгийнхаа нийт багш, сурагчдадаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт, бүтээлийн дээдийг хүсье.

 

2023-06-17 09:00:00