• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЦЭЦЭРЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ОРОН НУТГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Боловсрол, шинжлэх ухааны сайдын “2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарлах тухай” 2023 оны А/01 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын чанарыг дээшлүүлэх, цэцэрлэгийн өөрийн болон хөндлөнгийн үнэлгээнд тулгуурлан байгууллагыг хамтын оролцоотой төлөвлөлт хийх чадавхыг дэмжих зорилго бүхий уг сургалтад Төв аймгийн 27 сумын төрийн болон төрийн бус өмчийн 41 цэцэрлэгийн эрхлэгч, аймгийн сургагч багш нар оролцлоо. Мөн Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилт, 2022-2023 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын үр дүнг хэлэлцэх, 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл хангах талаар зөвлөмж, чиглэл өгөх тайлан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

2023-06-16 15:00:00