• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ӨГЛӨӨНИЙ МЭНД

Төв аймгийг Богд хан уулын аймаг байхад анхны даргаар ажиллаж байсан Жамсрангийн Самбуу. Хагас зуун жил төрийн алба хашиж, Төрийн тэргүүнээр 18 жил ажилласан Төрийн хүний төв ухаан, ноён нуруутай түүнийг Ю.Цэдэнбал “Монгол төрийн гарамгай зүтгэлтэн, хашир туршлагатай мэргэн өвөө” хэмээн тодотгожээ. Ж.Самбуу: “Төрийн алба хаагч хүн амнаас гарах хийгээ бодож хэл. Эхлээд хүний үгийг сайн сонс. Үг хэлэх амархан. Засахад хэцүү. Төрийн хүн сууж сурах хэрэгтэй. Түвшийн сайхнаар хүн рүү харж ярь, үгийг нь сонсохын тулд нүд рүү нь хар. Хүрз зээтүү барьж, малын шивтэр бууц үнэрлэж байж төр удирдах болно. Тиймээс төрийн том албанд хэнийг ч оюутны ширээнээс шууд тавьж болохгүй. Төрд хүнийг бэлтгэхдээ ийм зарчим барьж бай” гэдэг байсан тухай олон хүн дурсаж ярьсан байдаг. Та бүхний шинэ 7 хоногийн ажилд амжилт хүсье.

2023-06-12 10:00:00