• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮД, МЭРГЭЖЛИЙН АНГИ, БҮЛГҮҮДИЙН БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА
Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Үндсэний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Онцгой байдлын Ерөнхий газар хамтран “Стратеги, команд штабын сургууль”-ийг Улаанбаатар хот, долоон аймгийг хамруулан зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль болж аймаг, сумын Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн анги, бүлгүүд түр цугларах газарт цугларлаа. Энэ үеэр Төв аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхбаатар аймгийн Онцгой комисын гишүүд, мэргэжлийн анги, бүлгүүдийн бэлтгэл, бэлэн байдал, хувцасны жигдрэлтийг шалгасан юм. Төв аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа “Стратеги, команд штабын сургууль”-ийн хүрээнд Газар хөдлөлтийн улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулж бие бүрэлдэхүүн өгөгдсөн цагийн байдлын дагуу аврах, туслах үйл ажиллагааг явуулж байна.

 

2023-06-08 00:00:00