• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.СУРМАА ЗАРИМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, 2023 оныг “Түүхт ой-Бүтээн байгуулалтын жил” болгосонтой холбогдуулан төрийн байгууллагуудын гадна тохижилт, нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулах ажлын явцтай аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа танилцаж, үүрэг чиглэл өглөө. Аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн байрны урд талын нийтийн эзэмшлийн талбайг тохижуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.
2023-06-14 09:00:00