• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ШАГДАРЫН ДУЛМААГИЙН “Ш.ДУЛМАА” СЭДЭВТ МАРКИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Ш.Дулмаа” сэдэвт цуврал маркийн анхны өдрийн дугтуй нээх арга хэмжээг “Чингис хаан музей”-д зохион байгууллаа. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монголын анхны эмэгтэй Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаагийн сэдэвт уг цуврал марк нь “Монгол шуудан” ХХК-ий 1123 дахь марк юм. Нээлтийн арга хэмжээнд Төв сайхан нутгаа төлөөлөн Улаанбаатар хот дахь Төв аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Су.Батболд, аймгийн ЗДТГ-ын НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Соёл, урлагийн газрын дарга Тунгалаг нар оролцлоо.“Монгол шуудан” ХХК өмнө нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, зохиолч, яруу найрагч Дашдоржийн Нацагдорж, Зохиолч, эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен, Ардын уран зохиолч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэн нарын сэдэвт цуврал маркийг шуудан илгээмжид хэржглэж байсан бол энэ удаад “Ш.Дулмаа” сэдэвт цуврал маркийг бүтээж олны хүртээл болгож байгаа нь энэ юм. Уг цуврал марк нь Монголын зохиолчдоос дөрөв дэх нь болж байгаа бол эмэгтэй зохиолчдоос АНХНЫ гэдгээрээ онцлог болж байгааг дурдлаа. Энэхүү маркийг 20 мянган ширхэг хувиар, мөн анхны өдрийн дугтуйг 1000 ширхэг гарган шуудан илгээмжид ийнхүү хэрэглэж эхэллээ.Монгол улсын ууган дөрвөн аймгийн нэг, Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт ойн босгон дээр Төв сайхан нутгийн бахархал, Хаан найргын хатан Дулмаа хэмээн олноо алдаршсан эрхэм хүмүүнийг онцлон бүтээл болгосон “Монгол шуудан” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Анхбаатар болон “Монгол шуудан” ХХК-ий хамт олонд талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

 

2023-06-03 10:00:00