• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“СПЕЦМАШ 2023” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХҮРЭЭНД ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

ОХУ-ын 20 гаруй ААН-ын 30 орчим хөдөө аж ахуй, зам, барилгын техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн яамны ХХАА, зам барилга, машин үйлдвэрлэлийн газрын дарга Мария Игоревна Ёлкина, МУ-ын ХХАА, хөнгөн үйлдвэрлэлийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, ОХУ-аас Дархан хотод суугаа консул Руслан Амирович Зайнутдинов, Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев, Аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, Төв аймгийн ЗДТГ-н ХБТХОХ-н мэргэжилтэн Б.Батболд нар оролцлоо.Уулзалтын хүрээнд ОХУ, МУ-ын хүнс хөдөө аж ахуй, зам барилгын салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар танилцуулж, энэ чиглэлээр бизнес эрхлэгчдийг хооронд нь танилцуулах, харилцаа тогтооход нь дэмжлэг үзүүлэх гэх мэт олон талын зорилго, ач холбогдолтой уулзалт болсон юм.Мөн Төв аймгийн бизнесийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд төр засгаас юуг анхаарах ёстой, эдийн засаг нийгмийн салбарын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан санал солилцлоо.

2023-06-02 10:00:00