• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ 2023 ОНД 1.5 САЯ МОД ТАРИНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай аймаг 20.0 сая мод тарьж, арчилж, ургуулна. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд “Нөхөн сэргээлт-Ногоон Төв аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2022 онд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор 1.4 сая мод тарьсан. Төв аймаг 2023 онд 1.5 сая мод тарих бөгөөд уг арга хэмжээг “Тэрбум мод” , “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж-Ааюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдтэй уялдуулан хөрсөө эрүүл байлгах, хөрсийг эрүүл байлгахын тулд мод тарих, усны эх үүсвэрүүдийг хамгаалах уриалга дэвшүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн мод тарих өдөрт аймгийн хэмжээнд мод үржүүлгийн аж ахуй эрхэлдэг 17 нэгж оролцож, модлог ургамлын үр, мөчрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуй хөгжүүлэх, мод үржүүлгийн газрыг төрөлжүүлэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тарьц, суулгацаар хангах, нийлүүлэх ажлуудыг кластер хэлбэрээр хоршиж хийх ажлуудыг эхлүүллээ. Харин аймгаас аж ахуйн нэгжүүддээ тодорхой хувийн зээлийн дэмжлэг үзүүлэх, мөн тарьсан модыг борлуулах, хүний нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухайгаа илэрхийлсэн бол дээрх аж ахуй нэгжүүд маань сум, орон нутаг, аймагтаа ногоон байгууламж нэмэгдүүлэх, мод тарихад дэмжлэг үзүүлэх замаар харилцан уялдаатай ажиллах талаар санал солилцсон юм.

 

2023-05-23 14:00:00