• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“АМЖИЛТЫН ОД” МЕДАЛИАР ШАГНАЛАА
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жил, Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасан хүүхэд, багачуудыг аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний нэрэмжит “Амжилтын од” медалиар шагнаж, алдаршууллаа. Энэ жил “Амжилтын од” медалиар 90 хүүхэд шагнагдсан бол 2016 оноос хойш нийт 558 хүүхэд шагнагдсан байна.
2023-05-23 17:00:00