• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА, СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГЭЭС АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 24-25-НЫ ӨДРҮҮДЭД АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар зарлигаар батлагдсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгээс Ажлын хэсэг Төв аймагт ирж 2023 оны 05 дугаар сарын 24-өөс 25-ны өдрүүдэд ажиллалаа. Тус ажлын хэсэг өчигдөр нутгийн удирдлагын байгууллага болон зарим тусгай чиг үүргийн байгууллагад шалган танилцах ажлыг зохион байгуулж, өнөөдөр төрийн болон тусгай чиг үүргийн байгууллагуудын удирдлагууд, төрийн албан хаагч нийт 30 байгууллагын 70 гаруй хүнд сургалт зохион байгуулж арга зүйн дэмжлэг үзүүллээ.
2023-05-25 12:00:00