• +976-7027-3911
  • admin@tov.gov.mn
УГТААЛЦАЙДАМ СУМАНД 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Барилгын ажлыг “Тэнгэрийн долоон од” ХХК барьж байгуулах бөгөөд ирэх 2022 оны 8 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Гүйцэтгэгч компаний зүгээс барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээ шав тавих ёслолын үеэр мэдэгдлээ.
Угтаалцайдам сумын цэцэрлэг нь 29 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд сумын хэмжээнд цэцэрлэгийн насны нийт 235 хүүхдийн 185 хүүхэд нь тэнхмийн сургалтад хамрагддаг байна. Хуучин цэцэрлэгийн барилга нь 1962 онд 50 хүүхдийн багтаамжтай баригдсан бөгөөд тус шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор хамран сургалт 100%-д хүрэх боломжтой болох юм.
2021-07-26 10:52:43