• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗААМАР СУМАНД "ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ" ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын гамшгаас хамгаалах хууль, тогтоомж, бодлого, шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сумдын мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг Заамар суманд зохион байгуулахаар сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Тус сургалтыг аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Улаанзагалмайн дунд шатны хороотой хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах тухай хууль, мэргэжлийн ангийн дүрэм болон бусад гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг танхимаар зохион байгуулж, дадлага сургалтын бэлтгэл ажлыг хангах үүрэг чиглэл өглөө. Гамшгаас хамгаалах команд штабын сургалт маргааш хөрш сумдын удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар үргэлжилнэ.
2023-05-17 17:00:00