• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БНМАУ-ЫН БААТАР Д.САМДАНГИЙН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ СПОРТЫН "ДӨЛ-2023" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

өв аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх орон, эх хэл, түүх соёл, уламжлал, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгож, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилгоор аймгийн аварга шалгаруулах БНМАУ-ын баатар Д.Самдангийн нэрэмжит цэрэг спортын "ДӨЛ-2023" цогцолбор тэмцээнийг 5 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд Зуунмод, Алтанбулаг, Эрдэнэсант, Баянчандмань, Батсүмбэр, Лүн сумын 8 тасгийн 104 сурагчид хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн юм.БНМАУ-ын баатар Д.Самдангийн нэрэмжит Цэрэг-спортын “Дөл-2023” тэмцээний Тэргүүн байрт Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн “ЗАЛГАМЖ” тасагт Аваргын цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Дэд байрт шалгарсан Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулийн “ОЧ” тасагт мөнгөн медаль,өргөмжлөл, мөнгөн шагнал, Гутгаар байрт шалгарсан Батсүмбэр сумын “ТЭМҮҮЛ” тасагт хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагнал, Тусгай байр шалгарсан Алтанбулаг сумын сургуулийн “ХИЛЭН” тасаг өргөмжлөл, мөнгөн шагнал тус тус гардууллаа. Мөн шилдэг дасгалжуулагч багшаар Баянчандмань сумын “СОЁМБО” тасгийн дасгалжуулагч багш н.Лутхүү шалгарсан юм. Амжилттай оролцсон нийт сурагчид, багш дасгалжуулагч нартаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

2023-05-15 17:00:00