• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
УЛААН ГЭР-УЛААН БУЛАН-КЛУБ
1921-1923 онд Нийслэл хүрээний 15-20 залуус нийлж модон хөлтэй явж багт шог үзэгдэл-ший янгуу тоглон уран сайхны нэг эх гаргаж, 1921 онд МХЗЭ байгуулагдуут ший жүжгийн урлагийн асуудлыг сөхөж тавьсан байдаг. “Улс төрийн хэрэгт туслан хүчин зүтгэхийг бодож” байгуулагдсан МХЗЭ эн тэргүүний ажлаа “урьдаар зүйл бүрийн хэл бичигт” суралцах “Улаан гэр” байгуулснаар эхэлж 230 хүнийг Соёлын довтолгооны сургуульд сурган хөдөөд “соёлын үр”-ийг тариулахаар илгээсэн гэдэг. Хөдөөд байж болох хувилбар 1925 онд “гэгээрлийн гэр”-ийг байгуулсан агаад удалгүй “Улаан гэр” нэрийг авч, хүн амын боловсрол, соёлын өсөлтийн нөхцлийг бүрдүүлж, ухуулга, суртал нэвтрүүлгийн голомт болж байжээ. Хүн ардад нам, засгийн бодлого, хууль журам тайлбарлах, бичиг үсэгт сургах, урлаг уран сайхны соёл түгээх ялангуяа хөдөөгийн эмэгтэйчүүдийн дунд таниулга ухааруулга хийх, зорилгоор энэхүү нүүдлийн ухуулгын байрыг ажиллуулж байсан байна. Богдхан уулын аймагт анхны улаан гэр 1932 оны IҮ сард байгуулагдаж, ардын авьяастнуудын хүчээр “Бээжин лам”, “Сумъяа ноён” гэх зэрэг аялгуут үзэгдэл боловсруулан модон хөл дээр явж, өвгөн загасчны дүр эсгэх багт жүжиглэл тоглодог ший янгуу, ”хөдөлгөөнтэй ган торх” “тэмээ мал үзүүлдэг “дуугүй киноны 1936 оноос хөдөлгөөн, “эгшигт хайрцаг”-ны патефон аялгуугаар үзэгчдээ гайхшруулж, хувьсгалт тэмцлийн болоод ардын дуу эгшиглүүлж цугларсан олон түмэнд суртал ухуулга хийж иржээ.Чингэж үсэг бичиг зааж, “Народный дом”-оос дэлгэрсэн танц-нийтийн бүжиг, “”Жаахан Дулмаа”, ”Задгай цагаан” аятай зугаатай “олон нийт” зохиож, ханын сонин, дайчин хуудсаар мэдүүлэх ажлаа явуулснаар барахгүй Богд хан уулын аймгийн улаан гэр 1938 онд улсын хэмжээний улаан гэрүүдээс тэргүүн байрт шалгарчээ. Энэ сацуу тус бүр 3 орон тоотой нүүдлийн улаан гэр 2, дуугүй кино 2-той болж улаан гэрийхэн дээр “үсэг бичгийн” багш нэмэгдэж гэр өрхөөр явж сургах, сурталчлах ажил зонхилж байв. 1926 онд “Улаан булан” байгуулах, ханын сонин гаргах заавар гарч мөн оны ҮI сард хошуудын захирах тушаах хэлтэст суртал нэвтрүүлэгч түшмэлийн орон тоо бий болгож, 1944 онд лекторын товчоо 6 хүнтэй байгуулж лекцийн суртал нэвтрүүлэг явуулдаг болжээ. Улсын хэмжээнд анхдугаар “5 жилд улаан гэр 23, клуб 4, номын сан 1, уншлагын газар 26-г байгуулж, суурин ба нүүдлийн кино 7-той болгох, гэрэл зурагчин ажиллуулахаар төлөвлөж хэрэгжүүлжээ. Улаан гэр нь аажимдаа улаан булан, 1926 оноос клуб гэдэг “ардын цэнгэлдэх хүрээлэн” болж хөгжсөн байна. 1924 оны ХII сарын 16-нд Амгаланбаатар хотод Сүхбаатарын нэрэмжит клуб нээснээс эхлээд 1928 онд клуб улаан булангийн эрхлэгчдийн анхны зөвөлгөөн хийж, 1929 онд Ленин клуб, Цэргийн төв клуб, 1936 онд Багш нарын соёлын ордон үлгэр жишээ нь болж хөгжив. Богдхан уулын аймгийн төв Лүнээс Улаанбаатарт-тэндээс Зуунмод голын сэрүүн дэнжид төвлөж Улаан гэрээ клубээр солих хэрэгтэй болжээ.
2023-05-15 16:00:00