• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023" АЯН ЛҮН СУМАНД...
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Алсын хараа 2050" урт хугацааны бодлого, "Хөдөөгийн сэргэлт"-ийн хүрээнд "СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023" аяны арга хэмжээг аймгийн Соёл, урлагийн газар, Чингис хаан Үндэсний музейтэй хамтран Лүн суманд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Лүн сумын 184 иргэд, хөдөлмөрчид оролцсон юм. Аяны нээлтэд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Лүн сумын Засаг дарга С.Даваахүү, Аймгийн Соёл, урлагийн газрын Б.Тунгалаг нар оролцож, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун "Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, монгол соёл" сэдвээр илтгэл мэдээлэл хүргэсэн бол Чингис хаан Үндэсний музейн албан хаагчид "Монгол Улсын Ерөнхийлөгч нарын бэлэг" сэдэвт нүүдлийн үзэсгэлэнг дэлгэлээ. Түүнчлэн сумдын соёлын төвийн ажилтнуудад мэргэжил, арга зүйн сургалт зохион байгуулж, аймгийн "Монгол туургатан театр"-ын уран бүтээлчид урлагийн үзүүлбэрээ толилууллаа.
2023-05-11 09:00:00