• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“НИЙГМИЙН АЖИЛТНЫ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛСНООР ХАМТАРСАН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЦАХИМЖИЖ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНТАЙ БОЛНО
Энэ үеэр тоног төхөөрөмжийг танилцуулах, тэдгээрийг ашиглах арга зүйн сургалтыг мөн зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Буманбуян, ЗДТГ-ын НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, ГБХЗХГ-ын дарга Д.Бадамцэцэг болон 27 сумын Нийгмийн бодлогын мэргэжилтнүүд оролцлоо.
Анхан шатны нэгжид иргэдтэй шууд харилцдаг нийгмийн ажилтнуудын хувьд өмнө нь бүх ажил, үйлчилгээ цаасан хэлбэртэй байсан нь ажлын ачааллыг нэмэгдүүлж, бүтээмжид сөргөөр нөлөөлдөг байсан бол мэдээллийн системийн тоног төхөөрөмжтэй болсноор цаг хугацаа, зардал хэмнэх, иргэдтэй илүү ойр ажиллах боломж бүрдэж байна.
2021-07-26 10:02:19