• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СУМДЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ТУРШЛАГА ХУВААЛЦАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Төрийн албаны тухай хуулийн шинэтгэл, орон нутаг дахь хүний нөөцийн хангалтын асуудлаас үүдэн сумдын нийгмийн бодлогын мэргэжилтнүүдийн 80 хувь нь шинэчлэгдсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” ОУБ-ын ТОНХөтөлбөр, “Мерит” төслөөс сумдын нийгмийн бодлогын мэргэжилтнүүдэд “Арга зүйн дэмжлэг үзүүлэх, туршлага хуваалцах” сургалтыг аймгийн Нийтийн номын санд зохион байгуулж байна. Сургалтын зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн сайжруулах, Кейс шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, 2023 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Сургалт өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжилнэ.

 

2023-05-10 12:00:00