• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ ТӨВ АЙМАГТ

БШУ-ны сайдын “2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарлах тухай” А/01 дүгээр тушаалын дагуу Төв аймгийн БШУГ-ын мэргэжилтнүүд 03 дугээр сард Төв аймаг Хүмүүн цогцолбор сургуульд, Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуульд зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажилласан бол Боловсролын ерөнхий газрын менежментийн баг 04 дүгээр сараас тус сургуулиудад нийт 2 удаагийн зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулж сургалт хийж ажиллалаа. Үүнд:-Сургуулийн менежментийн 1,2,3-р ээлжийн үйл ажиллагааны дагуу төлөвлөсөн ажлуудын үүрэг даалгаврын биелэлттэй танилцах
-Сургуулийн зорилго төлөвлөлтийг сайжруулах, стратеги төлөвлөгөө боловсруулах судалгаа, төсөл бэлтгэх
-Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт рүү чиглэн бага, дунд, ахлах ангийн хичээлд ажиглалт хийж хэлэлцүүлэг хийх
-Судалгаат хичээлийн арга зүйгээр хамтын хичээлийн бэлтгэл хийгдэж хэлэлцүүлэг өрнүүлэх
-БҮТ-с гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалт, үр дүнг хэрэглэх
-Үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй
- БЕГазрын менежмент баг сургалт зохион байгуулах гэсэн үндсэн чиглэлээр ажиллалаа.

2023-05-05 00:00:00