• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯНЫ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Төв аймгийн Соёл, урлагийн газар, Чингис хаан Үндэсний музейгээс хамтран “Соёлын сэргэлт-2023” аяны сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа. Соёлын боловсролын үйл ажиллагааг орон нутагт түгээн дэлгэрүүлэхэд Театр, Музей, Номын сан, сумдын ЕБС-ийн багш нарын төлөөллийг мэргэжил ур чадварыг сайжруулах зорилго бүхий энэхүү сургалтад Төв аймгийн сумдын Албан бус насан туршийн боловсролын төвийн багш, МТТеатр, Аймгийн музей, Нийтийн номын сангийн нийт 32 албан хаагч хамрагдлаа. Тус сургалтад Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.Тунгалаг, Албан бус насан туршийн боловсролын төвийн захирал Т.Идэр нар оролцож, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун “Чингис хаан Үндэсний музей тухай”, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч доктор Ш.Оюундэлгэрэх “Хүн амын соёлын боловсролыг дээшлүүлэхэд соёлын үйлчилгээг чиглүүлэх нь”, Соёлын яамны монгол хэл, бичгийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн доктор Т.Пүрэвсүрэн “Эх хэлний боловсрол Хос бичигтэн, Толь бичиг ашиглах, Хүүхдийн үгийн сан”, Чингис хаан музейн Боловсрол, олон нийтийн харилцаа, маркетингийн хэлтсийн дарга Д.Эрдмаа “Музейн боловсролын хөтөлбөрийн арга зүй”, Их засаг лицей сургуулийн хөгжмийн багш Ц.Ууганцэцэг “Соёлын өвд тулгуурласан интеграц хичээл”, Монголын сургуулиас гадуурх сургалтын Санрайс Холбооны сургагч багш нар “Театрын сурган хүмүүжүүлэх арга зүйн сэргээх дасгал, тоглоом, түүнийг сургалтад хэрэглэх" сэдвээр тус тус илтгэл тавьж, дадлага ажил гүйцэтгэв. Түүх соёлын хосгүй үнэт өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж буй Чингис хаан Үндэсний музейн Их Монгол улсын танхимыг сургалтад хамрагдсан албан хаагчид үзэж сонирхлоо.
2023-05-04 00:00:00