• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023" АЯН ТӨВ АЙМАГТ
Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх зорилгоор соён гэгээрлийн нэгдсэн арга хэмжээ "Соёлын сэргэлт-2023 аяныг нийслэл, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сум, 15 тосгонд зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдлаа.
Монгол Улсын газар зүйн бүсчлэлийн дагуу 5 бүсэд Соёлын яам, харьяа соёл, урлагийн 26 байгууллагын баг бүрэлдэхүүн тусгай хөтөлбөрийн дагуу соён гэгээрлийн лекц болон урлагийн тоглолтыг тухайн орон нутгийн иргэдэд хүргэнэ.
Аян 2023 оны 5 дугаарын 08-ны өдөр Зуунмод суманд зохион байгуулагдана.
2023-05-04 00:00:00