• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ИРЭЭДҮЙН ЭЗЭД-2023” МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯНЫГ ДОЛОО ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад зориулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг долоо дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Төв аймгийн хувьд 2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн 32 сургуульд нийт 18590 сурагч суралцаж байгаагаас ахлах ангид 2341 сурагч хамрагдаж байна. Энэ жил 12 дугаар ангийг 22 сургуулийн 611 суралцагч төгсөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ авч, 545 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.Тус аяныг Төв аймгийн хэмжээнд 2023.05.03 өдөр амжилттай зохион байгуулж, 27 сумын ЕБС-ын ахлах ангийн сурагчдыг танхим болон цахимаар хамрууллаа.
2023-05-04 12:15:00