• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС 2-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

Зөвлөлийн хуралдаанаар Аймгийн ИТХ-ын 2023 оны 14-р хуралдааны 04-р тогтоолын хэрэгжилтийн явц буюу Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн бэлтгэл ажлын явцтай танилцаж байна. Ойн бэлтгэлийн хүрээнд олон талт ажлуудыг эрчимжүүлэх, шаардлагатай төсөв хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, ёслол хүндэтгэлийн ажлууд болон түүхэн кино, ном зохиолын бүтээлийг нарийвчлах хянах, бүтээн байгуулалт, ногоон байгууламж болон худалдаа үйлчилгээ, тохижилтын ажлуудыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.Мөн аймгийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны ажлын явцын талаарх мэдээлэл сонсож, цаашид эрчимжүүлэх, анхаарах ажлуудын талаар хэлэлцлээ.

2023-05-04 16:40:00