• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

Төв аймгийн БТСГ-т дөрвөн өдрийн турш зохион байгуулсан тус тэмцээнд 16 аймаг, дүүрэг, байгууллагын 600 гаруй тамирчин 10 хүртэлх нас, 11-12 нас, 13-15 нас, 16-18 насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Багийн нийлбэр дүнгээр 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар Говьсүмбэр аймгийн баг Гуравдугаар байр, 3 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар Чингэлтэй дүүргийн баг Хоёрдугаар байр эзэлсэн бол 4 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар Champions баг Тэргүүн байр эзэллээ. Тэмцээнд оролцсон нийт тамирчид, дасгалжуулагч, багийн хамт олонд Спортын өндөр амжилт хүсье.

2023-04-27 00:00:00