• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСАД ГЕНЕРАЛ ЦОЛ БИЙ БОЛСНЫ 79 ЖИЛИЙН ОЙ, "МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР" ТОХИОЖ БАЙНА.
“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан Генерал хэмээх эрхэм хүндтэй цэргийн дээд цолыг БНМАУ- ­ын Сайд нарын зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28­ ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд олгож байжээ. Манай аймгийн хувьд 16 генерал төрөн гарсан бөгөөд Монгол улсын анхны эмэгтэй генерал, Бригадын генерал Ганболдын БОЛОР нь Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат юм. Алтан мөрдэст Монгол төрийн генералууд та бүхэндээ баярын мэнд хүргэе.

 

2023-04-28 00:00:00