• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ТӨВ, ХАНГАЙН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ ШАЛГАРУУЛАХ УР ЧАДВАРЫН УРАЛДААНД ТӨВ АЙМГААС 17 ТОГООЧ ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол үндэсний болон орон нутгийн онцлог бүхий хоол, ундаа сурталчилан таниулж, түгээн дэлгэрүүлэх, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын ажилтаны ур чадвар, чадамжийг дээшлүүлэх,туршлага солилцох зорилгоор “Төв, Хангайн бүсийн аварга тогооч шалгаруулах ур чадварын уралдаан-2023” ажил мэргэжлийн уралдаан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 04 дүгээр сарын 26-28 ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.Тус ажил мэргэжлийн уралдаанд манай аймгийн нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний газрын тогооч, нийтийн хоолны мэргэжилтэн бэлтгэдэг МСҮТөвийн оюутнуудын төлөөлөл болон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн нийт 17 тогооч 19 төрлөөр оролцож байна.

2023-04-28 17:00:00