• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨВ ТҮМНИЙ АВАРГА МАЛЧИД” ЗӨВЛӨГӨӨНД ЭРДЭНЭСАНТ, ДЭЛГЭРХААН, БҮРЭН, ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН 300 ГАРУЙ МАЛЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

Төв аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ХХААХҮЯ-наас зарласан Малчдыг дэмжих анхдугаар аяны хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААГ-аас улс, аймгийн аварга малчид оролцсон "ТӨВ ТҮМНИЙ АВАРГА МАЛЧИД" зөвлөгөөнийг өнөөдөр Эрдэнэсант суманд зохион байгуулж байна. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын зөвлөх Ц.Буманбуян, ЗДТГ-ын дарга М.Отгонбат, ажлын хэсгийн ахлагч, ХХААГ-ын дарга Н.Гантулга, Үхэрчдийн холбооны тэргүүн Ж.Баттөгс, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг, УЦУОШТ-ийн мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Н.Уянга, аймгийн ХХҮГ, НДХ-ийн мэргэжилтнүүд оролцож, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өгч байна. Зөвлөгөөнд Монгол улсын Хөдөлмөрийн баатар П.Базаррагчаа, Монгол улсын Гавьяат малчин Я.Нямдорж, Д.Гомбо-Очир, Б.Батпүрэв, Малын Гавьяат эмч Д.Дулмаа, Монгол улсын Хошой аварга малчин Б.Төрболд зэрэг улс, аймгийн аварга малчид, Ж.Самбуугийн нэрэмжит залуу аварга малчид оролцож байна.Уг уулзалт, зөвлөгөөн нь Монгол түмний бахархал болсон уламжлалт нүүдлийн мал аж аж ахуй, мал маллах ажиллагааны бичигдээгүй их арга ухаан, өнөөгийн аварга малчдын туршлагыг хойч үедээ өвлүүлэн залуу малчдыг бэлтгэх, орчин үеийн дэвшилтэт технологийг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэн, бизнес болгон хөгжүүлж, малаа эрүүл, ашигтай өсгөн үржүүлж, нүүдлийн мал аж ахуйн соёлыг дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

2023-04-29 12:00:00