• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН "ЭВ НЭГДЭЛ ЦОМ-2023" ОЛОН ХОТЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Олимпын таеквондогийн "Эв нэгдэл цом-2023" олон хотын нээлттэй тэмцээнд 41 байгууллагын 1200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.Сарын өмнө Арслан Таеквондо Клуб-ын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "Ирээдүйн одод-2023" тэмцээнд таеквондогийн тулаан, хурдан өшиглөлтийн төрлөөр нийт 1400 тамирчин өрсөлдсөн нь Монголын спортын түүхэнд нэгэн шинэ рекорд болон тэмдэглэгдэж байлаа. Тэгвэл энэ удаагийн "Эв нэгдэл цом-2023" тэмцээнд таеквондогийн дан тулаан төрлөөр 1200 тамирчин оролцсон нь бас нэгэн шинэ рекорд болсон юм.Багийн дүнгээр: /Хар бүсний ангилалд/- Тэргүүн байранд: "Эхлэл" клуб Ehlel taekwondo club
- Дэд байранд: "Спортын төв сургууль"
- Гутгаар байранд: Өвөрхангай аймгийн "Шонхор" клуб
Багийн дүнгээр: /В ангилалд/
- Тэргүүн байранд: “Билгүүн Сүлд” Таеквондо клуб
- Дэд байранд: “ЧОНОС” таеквондо клуб
- Гутгаар байранд: “Tornado Kick” Taekwondo Club
Багийн дүнгээр: /С ангилалд/
- Тэргүүн байранд: “Билгүүн Сүлд” Таеквондо клуб
- Дэд байранд: “Tigers Olympic” Taekwondo Club
- Гутгаар байранд: “Temuujin” Taekwondo Club тус тус шалгарлаа.
- “Шилдэг дасгалжуулагч”-аар: “Билгүүн Сүлд” клубын дасгалжуулагч О.Энхбилгүүн
- “Шилдэг шүүгч”-ээр: Улсын шүүгч Н.Удвал
-“Шилдэг эрэгтэй тамирчин”-аар: У.Бодь-Эрдэнэ /УБ-хүчит шонхор клуб/
- “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар: А.Энхжаргал /Эв нэгдэл клуб/ нар шалгарлаа.

 

2023-05-01 04:30:00