• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ "ХУРДАН" ЦЭГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Төрийн үйлчилгээг “Хаанаас ч ойр” иргэн танд хүргэх төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар оролцож иргэд, төрийн албан хаагчдад мэдээлэл өглөө.Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах боломжтой юм.2017 онд Аймгийн Засаг даргын Захирамжаар Төв аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төв нь хуучнаар угсаатны зүйн музейн зориулалттай ашиглагдахгүй байсан барилга байгууламжид аймгийн хөрөнгө оруулалтаар засвар хийж, төрийн болон төрийн бус байгууллагуудын 500 орчим үйлчилгээг иргэдэд нэг цэгээс үзүүлж ирсэн. Тус нэг цэгээс өдөрт дунджаар 200-250 иргэн тогтмол үйлчилгээ авдаг бөгөөд өнөөдрийг хүртэл өссөн дүнгээр нийт 450,000 иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Харин E-mongolia цахим системээр дамжуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн цагаас хойш аймгийн хэмжээнд нийт 30,000 иргэнд операторын үйлчилгээ үзүүлсэн тоон мэдээлэл байна.Өнөөдрийн байдлаар лавлагаа тодорхойлолтын 94 үйлчилгээ, нийт 39 байгууллагын 440 үйлчилгээг үзүүлж байгаа бгөөд 2023 онд тус үйлчилгээг нэмэгдүүлж 55 байгууллагын 790 үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөн ажлаа эхлүүллээ.

2023-05-02 14:00:00