• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ШИЛЭН ТӨР, ЦАХИМ ШИЛЖИЛТЭД-ТАНЫ ОРОЛЦОО” УУЛЗАЛТ БОЛЛОО
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЦХХХЯ-ын сайд Н.Учрал өнөөдөр Төв аймагт ажиллаж, “Хурдан” цэгийн нээлтэд оролцон, Зуунмод хотын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байна. ЦХХХЯ болон НЗДТГ-аас “Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” сэдэвт уулзалтаар авлигын эсрэг 5Ш ажиллагааны суурь болох Шилэн ажиллагааны хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор ЦХХХЯ-аас болон НЗДТГ-аас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Хүнд сурталгүй, ил тод, авлигагүй төрийг төлөвшүүлэх нь цахим шилжилтийн зорилго бөгөөд иргэд олон нийтийн дэмжлэг оролцоо бодит үр дүнд хүрэхэд хамгийн чухал дэмжлэг тул биечилж уулзаж, мэдээлэл өгч хамтран ажиллаж байгаа гэдгийг энэ үеэр онцолж байв.
2023-05-02 10:00:00