• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГЧУУД ТҮҮХИЙН ХУУДАСНАА ӨНӨӨДӨР
1944 оны V сарын 3-нд Улаанбаатар хотын кино хорооноос нүүдлийн 1 кино, механикч нь аймгийн ууган киномеханигч Сэрээтэр ирж ажилласнаар Төв аймагт Кино үзвэрийн байгууллагын суурь тавигджээ. 1950 оноос суурин кинотой болж нүүдлийн киноны тоо нэмэгдэж, кино механикчаар Л.Готов, Ж.Гүржав, Алтангэрэл, Л.Жанлав, Н.Донтор, Ж.Данжаад, Ц.Нацагням нар ажилласан байна. Сумдаас анх 1954 онд Эрдэнэ сумын клуб (механикч нь Гүржав) кинотой болжээ. 1960-аад онд 1,5 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, бие даасан Кино салбар болж, 1966 оны Х сард өргөн дэлгэцтэй болж, 1000 орчим кино зургийн фондтой, нүүдлийн 36 кино цэгт жилдээ 450-500 удаа зургийн солилт хийж 760 гаруй мянган хүнд үзүүлдэг байлаа. Тэр үедээ техникчээр Ц.Лхамсүрэн, Ж.Данжаад, Г.Чулуунбаатар, монтажчинаар П.Оюун, Л.Пүрэвсүрэн, Ч.Хорлоо нар ажиллаж байв. 1965 онд Кино театр болон өргөжиж анхны даргаар нь Л.Готов томилогдсон бөгөөд 1971-1973 онд Кино засвар газрын даргаар Б.Базар, 1973-1982 онд Н.Галбадрах, 1982-1992 онд Г.Шагдарсүрэн, 1992-1996 онд Д.Сундуй нар ажиллажээ. Төв аймагт 1983 онд 200 хүний суудалтай кино театр ашиглалтад орж байжээ.
2023-05-03 13:00:00