• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ЭРҮҮЛ МЭНД БА СУВИЛАГЧ" СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Сувилагчдын Нийгэмлэгээс 2023 оныг "Сувилагчдын эрхийг хамгаалах жил" болгон зарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, МСН, Төв аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран "Эрүүл мэнд ба сувилагч" сургалт, уулзалт, хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгууллаа.Уулзалт, хэлэлцүүлгийг аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас дэмжин ажиллаж, нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагын 300 орчим сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцлоо.Тус арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн салбарын хөгжил, сувилагчийн нийгмийн баталгааг хангах, боловсролыг дэмжих, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2023-05-03 10:00:00