• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХҮҮХДИЙН ХООЛ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Манай улс 2019 оноос Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг батлан 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн бага ангийн сурагчдыг “Үдийн цай-Үдийн хоол” үйлчилгээнд хамруулж эхэлсэн.
Аймгийн хувьд энэ хичээлийн жилд хувийн болон төрийн өмчийн ерөнхий боловсролын 32 сургуульд 9672, сургуулийн өмнөх боловсролын 41 байгууллагад 7303 хүүхэд тус тус хоолны үйлчилгээнд хамрагдаж байна.
Хэдий Үдийн цай-Үдийн хоол хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн боловч хүнсний хангамж, худалдан авалт, хүний нөөц, гал тогооны орчин нөхцөл, төсөв санхүүжилт гэх мэт олон хүчин зүйлийн улмаас эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс тогтмол шүүмжлэлд өртөх болсон.
Иймд орон нутгийг түвшинд хүүхдийн хоол, хүнсний шим тэжээллэг байдал, хангамж, хүртээмж, тулгамдаж буй асуудлын өнөөгийн байдлыг тодорхойлж, хэрэгжүүлж буй сайн туршлагыг хуваалцах, цаашид авч хэрэгжүүлэх олон талт оролцоог дэмжих зорилгоор “Хүүхдийн хоол-Анхаарах асуудал” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Тус хэлэлцүүлгийг сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, орон нутагт хүнсний түүхийн эд бэлтгэн нийлүүлэгчид, аж ахуйн нэгж хоршоо, мэргэжлийн холбоод, эцэг эхийн төлөөллийг оролцуулан аймгийн ЗДТГ, БШУГ, ХХААГ, ЭМГ хамтран танхим болон цахим гэсэн хэлбэрээр 300 гаруй иргэдийн оролцуулан зохион байгуулж байна.
2023-04-05 16:25:00