• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨВ ТҮМНИЙ АВАРГА МАЛЧИД" ЗӨВЛӨГӨӨН БАЯНЧАНДМАНЬ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Төрөлх нутаг Төв аймгийнхаа түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ХХААХҮЯ-наас зарласан малчдыг дэмжих анхдугаар аяны хүрээнд улс, аймгийн аварга малчид оролцсон "ТӨВ ТҮМНИЙ АВАРГА МАЛЧИД" зөвлөгөөнийг Борнуур, Жаргалант, Батсүмбэр, Сүмбэр, Баянцогт сумдын аварга малчдыг хамруулан Баянчандмань суманд зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга М.Отгонбат, Засаг даргын зөвлөх Ц.Буманбуян болон бусад албаны хүмүүс, сумдын удирдлагууд оролцлоо.
Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Малчдыг дэмжих анхдугаар аяны хүрээнд “Төв түмний аварга малчин” энэхүү уулзалт, зөвлөгөө нь Монгол түмний бахархал болсон уламжлалт нүүдлийн мал аж аж ахуй, мал маллах ажиллагааны бичигдээгүй их арга ухаан, өнөөгийн аварга малчдын туршлагыг хойч үедээ өвлүүлэн залуу малчдыг бэлтгэх, орчин үеийн дэвшилтэт технологийг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэн, бизнес болгон хөгжүүлж, малаа эрүүл, ашигтай өсгөн үржүүлж, нүүдлийн мал аж ахуйн соёлыг дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.
Удахгүй дараагийн бүсүүд болох Баян суманд (04.14 нд), Эрдэнэ суманд (04.16 нд), Эрдэнэсант суманд (04.19 нд), Лүн суманд (04.21 нд), Алтанбулаг суманд (04.24 нд) тус тус зохион байгуулна.

 

2023-04-03 16:24:50