• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“СОЁЛЫН ТӨВ - СОЁН ГЭГЭЭРЛИЙН ТӨВ” МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол Улсын Соёлын яам, Төв аймгийн Соёл, урлагийн газар, Чингис хаан Үндэсний музейгээс хамтран Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Соёлын төв - Соён гэгээрлийн төв” мэргэжил арга зүйн сургалт, зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Сумдын соёлын төвийн үйл ажиллагааг сайжруулахад албан хаагчдын мэдлэг, мэргэжил ур чадварыг сайжруулах зорилго бүхий энэхүү сургалт, зөвлөгөөнд Төв аймгийн 13 сумын Засаг дарга, 27 сумын Соёлын төвийн удирдлагууд, 170 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдав.
Мөн Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.Тунгалаг, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Буманбуян нар оролцож, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун “Чингис хаан Үндэсний музей ба орон нутгийн хамтын ажиллагаа”, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг “Соёлын бодлого - Соёлын боловсрол - Соёлын төв”, СУИС-ийн Соёл Урлагийн Салбарын Мэргэжил Дээшлүүлэх Институтийн эрхлэгч, профессор Л.Тунгалаг “Соёлын төв - Шинэ нөхцөлд”, Үндэсний брэндийн эксперт Б.Батгэрэл “Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэн”, Удирдлагын Академийн багш, доктор /Ph.D/ Т.Билэгсайхан “Төрийн албан хаагч ба соёлын ажилтны ёс зүйн асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Зөвлөгөөний үеэр Чингис хаан Үндэсний музей болон Олон Улсын Монгол Судлалын Холбооноос сумын Соёлын төвүүдэд номын багц бэлэглэлээ.

 

2023-04-03 16:23:52