• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ДУЛААНЫ ДЭД СТАНЦЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨСӨН ГРАФИКИЙН ДАГУУ ЯВАГДАЖ БАЙНА
БНСУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй Зуунмод-Дулааны Станцын ажил эхэлсэнтэй холбогдуулан аймгийн удирдлагууд гүйцэтгэгч компаниудтай ажил хэрэгч уулзалт хийлээ.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, ГХБХБГ-ын дарга Б.Насанжаргал, Төв Чандмань ДЭХГ болон Төсөл эрхэлсэн захирал Б.Нацагням , Төслийн туслан гүйцэтгэгч “Энерго Сервес Монтаж” ХХК-ны удирдлагууд, бусад албаны хүмүүс оролцон Дулааны станцын ажлын явц, гүйцэтгэлийн талаар мэдээлэл сонслоо.
Уулзалтын гол зорилго нь энэ онд Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулалтын ажлуудыг хэрхэн уялдуулж хийх талаар санал бодлоо солилцсон юм. Газар шорооны ажлууд болон 1-р хэлхээний ажлыг хаанаас эхлэн хэдний хугацаанд хийх талаар зураг схем дээр тодорхой ярилцсан.
Дэд станцын барилга угсралт, суурийн ажил дуусч тоног төхөөрөмж, тогооны суурь, бусад бетон хийцийн ажлууд төлөвлөсөн графикийн дагуу хугацаандаа явагдаж байна. Станцыг 2024 оны 10-р сард бүрэн дуссгахаар төлөвлөн ажиллаж байна.
2023-04-03 16:23:11