• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“АЛСЫН ХАРАА 2050”, “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” СУРГАЛТ ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ын уялдаа холбоо, зорилго зорилтыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах, хэрхэн хэрэгжүүлэх, үр дүнг нь үнэлэх тухай сургалтыг Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр тус сургалтад сумдын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Хууль, эрхзүйн ажилтан, Ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ажилтан нар хамрагдаж байна.

2023-03-28 17:11:54