• +976-7027-3911, +976-7027-3030
  • admin@tov.gov.mn
БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАРДЛААС ВИТАМИНЫ БАГЦ ОЛГОЛОО

Төв аймгийн Зсага даргын А/401 дүгээр захирамжаар цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулахгүй, баяр наадмыг зохион байгуулах арга хэмжээний зардлаас хэмнэгдсэн төсвийг Коронавируст халдвар Ковид-19 цар тахалтай тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү ажлын хүрээнд аймгийн Онцгой комиссоос 27 суманд бүртгэлтэй байгаа 846 жирэмсэн эх болон Зуунмод сумын 109 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Витамины багц олголоо.

2021-07-09 16:37:15