• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СУВИЛАГЧ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН 9 ОЮУТАН ТӨГСӨЖ ОРОН НУТАГТАА АЖИЛЛАХААР БОЛЛОО

Төв аймгийн Засаг даргын захирамжаар 2017 онд “Сувилагч” дэд хөтөлбөрийг батлан, 21 аймгаас анх удаа хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-ийн “Сувилахуйн сургууль”-д суралцаж байгаа оюутантай гурвалсан гэрээ байгуулж, сургалтын жилийн төлбөрийн 40 хувийг Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэж, сургуулиа төгссөний дараа сум, орон нутагтаа ажиллахаар тусгасан байдаг.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ц.Буманбуян, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа нар “Сувилагч” хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулан сургалтын тэтгэлэгт хамрагдаж төгссөн 9 төгсөгчийг хүлээн авч уулзан, сувилагч дутагдалтай байгаа Эрүүл мэндийн байгууллагуудад хуваариллаа. Эдгээр төгсөгчдийн 7 нь АНЭ-т ажиллах бол 2 нь Баян, Заамар сумын Эрүүл мэндийн төвд ажиллах юм.

 

2021-07-09 13:10:43