• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн жилийн төлөвлөгөө, “Түүхт ой бүтээн байгуулалтыг дэмжих жил” урианы жилийн зорилт, арга хэмжээ болон бусад бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг суманд зохион байгуулах ажилд арга зүйн зөвлөмж, мэдээлэл өгөхөд чиглэж буй уг сургалт, зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын зөвлөх Ц.Буманбуян, ЗДТГ-ын дарга М.Отгонбат болон бодлогын хэлтсийн дарга нар, 27 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нар оролцож байна. Сургалт, зөвлөгөөний эхэнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Аймгийн 2022 оны ажлын үр дүн, 2023 онд дэвшүүлсэн зорилт, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хүргэсэн бол Эрдэнэ сумын ИТХ-ын дарга дарга Ж.Нямсүрэн, Эрдэнэсант сумын Засаг дарга Т.Мөнхзориг нар “Урианы жилийн зорилт, суманд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухай” мэдээлэл хүргэлээ.
2023-02-07 09:00:00