• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАРУУЛЛАА
Эрүүл мэндийг дэмжих бодлого, эрүүл аюулгүй орчин, эрүүл мэндийг дэмжих зан үйлийг сурталчлах, олон нийтэд хэвшүүлэх, ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар 2022 онд зохион байгуулсан ажлыг үнэлж Борнуур сумын “Өсөх нахиа” цэцэрлэг, Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Аргалант сумын “Янзага” цэцэрлэгийн хамт олныг “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарууллаа. Мөн Төв аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа “Өв соёлоо эрхэмлэж, үндэсний бичгээ сурцгаая - 2025” аянд идэвхтэй оролцож, байгууллага, хамт олноороо монгол бичигтэн болох хөдөлгөөн өрнүүлэн тодорхой үр дүнд хүрсэн амжилтыг үзүүлж, III байр эзэлсэн Заамар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олныг “Монгол бичигтэн байгууллага”-аар шалгаруулж, шагналыг гардуулан өглөө.
2023-02-07 09:00:00