• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ТӨВ HR" КЛУБЫН II УУЛЗАЛТЫГ ӨРГӨТГӨСӨН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЖ, СУРГАЛТ ХИЙЛЭЭ
Өнөөдөр "Төв HR" клубын уулзалтыг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, “Төрийн албаны тухай хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлт, хэрэглээ” сэдвээр танхимын сургалт хийн 24 байгууллагын 65 албан хаагчид мэргэшил, арга зүйн зөвлөгөө өглөө. Сургалтаар байгууллага, албан хаагчдын харилцаа, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд хүний нөөцийн бодлого барьж буй албан тушаалтнуудын үүрэг оролцоо, Төрийн албаны тухай хууль болон дагалдах дүрэм, журамд орсон өөрчлөлтүүд, түүний хэрэглээ, зөрүүтэй асуудлуудад нэр мөр ойлголт өгсөн юм.
2023-02-09 09:00:00