• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН БОЛОН ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДЛУУД” СЭДЭВТ “ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Батлан хамгаалахын сайд аймгийн Засаг даргатай 2023 онд хамтран ажиллах гэрээ, Цэргийн штабын сургалтын Нэгдсэн төлөвлөгөөний дагуу аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас зохион байгуулж буй уг сургалтын арга хэмжээнд Аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд, Хууран замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн удирдлага, 27 сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар, Зуунмод хотын зургаан багийн Засаг дарга нар оролцож байна. Сумдын удирдах бүрэлдэхүүний “Цэргийн бэлтгэл” сургалтын гол зорилго, чиг үүрэг нь дайчилгаатай болон орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хамтарсан сургуулилтын талаар нэгдсэн ойлголт өгөхөд чиглэж байна. Аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ: “Аймгийн ИТХ, Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх бодлогодоо Орон нугтийн хамгаалалтын тогтолцоог төгөлдөржүүлэх иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх цэргийн насны залуучуудад цэрэг эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, тэдний эрүүл мэнд боловсролыг дээшлүүлэх цэргийн нэгтгэл анги салбаруудын үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэхийг зорилго болгон бид бүхэн ажиллаж байна. Өнгөрсөн 2022 онд Батлан хамгаалахын сайдтай аймгийн Засаг дарга хамтран ажиллах гэрээний 5 зорилтын хүрээнд 35 арга хэмжээг 94.9 хувьтай хэрэгжүүлэн ажилласан нь сум орон нутгийн удирдлага та бидний хамтын хүч гэж ойлгож байна. Аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016,119,311,334 дүгээр нэгтгэл анги байгууллагуудтай олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэн ажиллаж Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр болон “Ногоон хөгжил баялаг бүтээгчдийг дэмжих” урианы жилийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлуудыг сум орон нутагтайгаа хамтран гүйцэтгэсэж байгаа нь иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх цэргийн байгууллагын алдар нэрийг сурталчлах ажил гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын маш нууц 306 дугаар тогтоолоор дайчилгаатай болон орон нутгийн хамгаалалтын томилгоот бүрэлдэхүүнтэй хамтарсан хээрийн дадлага сургуулийг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлтэй хамтран зохион явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд энэхүү дайчилгаатай хээрийн сургуульд иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, хуульд заасан үүргээ биелүүлж аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
2023-02-10 08:30:00