• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ХАЛААЛТ, ДУЛААНЫ БАЙДАЛД ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ
Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, мэргэжилтэн Э.Лхагвадулам, “Төв Чандмань” ДЭХГ-ын Дулааны албаны дарга С.Отгонцэцэг, БШУГ-ын мэргэжилтэн Б.Адъяасүрэн, Б.Анударь нар “Ирээдүй” цэцэрлэгийн А, Б байр /Дэнж, Зүүндэлгэр/, “Бүжинхэн” цэцэрлэгийн Б байранд ажиллаж, дулаан хэмжигч багажаар үзлэг хийлээ. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар ирж байгаа халаалт 56-63-тай байна. Гэвч тухайн байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангалтгүй, цонх, хаалганаас дулаан алдалт их байгаа учир өрөөний температур 18-24-тэй байгаа юм. Иймд дулаан алдалтыг багасгах, цонх хаалгаа яаралтай дулаалах зэрэг хугацаатай үүрэг өглөө. “Бүжинхэн” Б байрны хувьд өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр коллектор нэмж тавьсан бөгөөд одоогийн байдлаар 62-ыг зааж, халаалт жигдэрч байгаа талаар албаны эх сурвалж онцолж байна.

 

2022-12-12 09:00:00