• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХАЛААЛТЫН ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД ГАЛЧ НАРЫН ЦАЛИНГ 1,5 САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Зуунмод сумыг халуун дулаан, цэвэр усаар хангаж ариутгах татуургын үйлчилгээ үзүүлдэг “Төв Чандмань” ДЭХГ-ийн халаалтын 9 хэсэгт 132 галч ажиллах ёстой боловч одоогийн байдлаар 104 галч ажиллаж, халаалтын 1,2,5-р хэсэгт 28 галч дутуу байгаа юм. Боловсон хүчний хангалт хийгдэхгүй байгаа гол шалтгаан нь цалин хангамжийн асуудал тул уг асуудлыг аймгийн Онцгой комисс хэлэлцээд, дулаан үйлдвэрлэлийн оргил ачааллын үед галч нарын цалин, урамшууллыг 1,5 сая төгрөгт хүргэх үүрэг өглөө.

2022-12-09 11:00:00