• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХҮНИЙ НӨӨЦИЙН АУДИТЫН ТАЙЛАН, ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛ БОЛЛОО.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу Төв аймгийн нутгийн захиргааны 24 байгууллагын үйл ажиллагаанд энэ оны 09 дүгээр сард "Чадахуйн зарчмын хэрэгжилт" сэдвээр хүний нөөцийн аудит хийгдсэн билээ. Орон нутагт анх удаа хийсэн тус аудитын баталгаажсан тайлан, зөвлөмжийг танилцуулах хурлыг өнөөдөр зохион байгуулж, ТАЗ-ийн тогтоол, хүний нөөцийн аудитын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, явцын болон үр дүнгийн тайланг тогтоосон хугацаанд ирүүлэх үүргийг аудитад хамрагдсан байгууллагын дарга нарт өглөө. Мөн ТАЗ-ийн 2022 оны 43 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн 2 зөвлөмжийг танилцуулж, хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлийг нийт байгууллагуудад хүргүүлээд байна.
2022-12-09 05:00:00