• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР "КОВИД-19" ХАЛДВАРЫН ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АРГА ХЭМЖЭЭНД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

"Ковид-19" коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Зуунмод сумын 12-15 насны хүүхдүүдийг Фпайзер вакцинд хамруулж байгаа билээ. Уг вакцинжуулалтын үеийн зохион байгуулалт, тусламж үйлчилгээний бэлэн байдал, тарилгын стандарт, халдвар хамгааллын дэглэмд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд вакцины дараах урвал, хүндрэл бүртгэгдээгүй, илэрсэн зөрчилгүй байгааг онцолж байна. Мөн Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулах үйл ажиллагаанд мөрдөх түр заавар”-ын 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн сайдын 2021 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/214 тушаалын хэрэгжилтийг хангуулж, уг өвчний улмаас нас барсан иргэний оршуулгын үйл ажиллагааны үед халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

2021-06-30 14:33:25