• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МОНГОЛ БИЧГИЙН ЦАХИМ БИЧВЭР-2022 УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Төрийн архивын тасаг, Боловсрол, шинжлэх ухааны газар, Соёл, урлагийн газар, Албан бус, насан туршийн боловсролын төв хамтран “Өв соёлоо эрхэмлэж, үндэсний бичгээ сурцгаая-2025”, “Албан хэрэг хөтлөлтийн соёлыг дээшлүүлье” аян, “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгээр цахим бичвэр боловсруулах чадавхтай мэргэжилтнүүдийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Монгол бичгийн цахим бичвэр-2022” уралдааныг аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын дунд амжилттай зохион байгуулж, Төрийн архивын тасгийн ажилтан Б.Энхтамир, БШУГ-ын ажилтан Г.Алтанцэцэг, Орон нутгийн өмчийн газрын ажилтан М.Болормаа нар шалгарлаа.

2022-12-05 01:05:00